Ангилал: Мэдээ мэдээлэл

Хэрлэн суманд 100 ортой шинэ цэцэрлэг үүдээ нээлээ

Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүсэлтээр Хэнтий аймгийн ЗДТГ болон Монгол дахь Арабын Нэгдсэн Эмират улсын Элчин сайдын яамны хамтын ажиллагааны хүрээнд 1,3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 ортой хүүхдийн цэцэрлэг барьж бэлэглэхээр болсон. Тус цэцэрлэгийг “АТТА-ЧР констрашн” ХХК зургаан сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн … Дэлгэрэнгүй

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзав

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мөн ирэх жилүүдэд Хэрлэн суманд хийхээр төлөвлөсөн бүтээн байгуулалтын ажлын талаар товч танилцуулав. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд болон тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр 500 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн нь боловсрол, … Дэлгэрэнгүй

“Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн хэлэлцээрийн төсөлд гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохыг зөвшөөрөв

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаан 14 цаг 10 минутад 55.6 хувийн ирцтэй эхэлж, Байнгын хороооны дарга Б.Баттөмөр хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Ковид 19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээний яаралтай зээл”-ийн … Дэлгэрэнгүй

Эдийн засгийг идэвхжүүлэх чиглэлээр ямар ажлыг хийхээр төлөвлөсөн бэ?

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.08/ хуралдаанаар Монгол улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцэж байна.  Зээлийн хэлэлцээрийн төслийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан бөгөөд УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Танилцуулга дээр бичигдсэнээр Ковид-19-ын эдийн засгийг идэвхжүүлэх, иргэдийн амьжиргааг дэмжих, … Дэлгэрэнгүй

Монголчуудын бүтээсэн өв соёл бүхэн хүний дотоод сэтгэл оюунтай уялдуулсан байдаг

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.10.08 нэгдсэн хуралдаанаар Кино урлагийг дэмжих хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  1.”Монголын түүхэн эх сурвалжаа үзвэл Монголчуудын бүтээсэн өв соёл бүхэн хүний дотоод сэтгэл оюунтай уялдуулсан … Дэлгэрэнгүй

Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулсан юм. Улсын Их Хурлын 2012 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Төрөөс … Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Баян-Адарга суманд 100 хүүхдийн дотуур байр ашиглалтад орлоо

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын сургуулийн дотуур байр ашиглалтад орлоо.  Мөн Баян-Адарга суманд 75 хүүхдийн багтаамжтай цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсон байна.  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Орон нутгийг хөгжүүлэхгүйгээр орон нутаг руу суурших уриалга гаргаад асуудал шийдэгдэхгүй. Малчдын хүүхдүүд сумандаа сайхан амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ суманд … Дэлгэрэнгүй

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд цэцэрлэг ашиглалтанд орлоо

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн шинэ бүтээн байгуулалтын нээлтэд оролцлоо. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад оржээ. Тус суманд цэцэрлэгийн насны 400 гаруй хүүхэд байдаг. Цэцэрлэгийн багтаамж муу болохоор найман гэр цэцэрлэгт 130 гаруй хүүхэд хамруулдаг байжээ. Одоо цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орсноор … Дэлгэрэнгүй

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар Хэнтий аймгийн иргэд сонгогчидтой уулзлаа

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ нар 09 -р сарын 17-28-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Баян-Овоо, Бэрх, Хэрлэн сумын иргэд, сонгогчидтой уулзаж ярилцлаа. Гишүүд “Улсын тэргүүний сум”-аар шалгарсан Хэнтий аймгийн шилдэг сумдын нэг Баян-Овоогоос уулзалтаа эхлүүлсан байна. Өнгөрсөн хугацаанд сумын төвийн инженерийн шугам сүлжээ, дотуур байр, цэцэрлэгийн шинэ байр гэх мэт … Дэлгэрэнгүй

Хэнтий аймагт “Эргэх холбоо-43” хөгжлийн хөтөлбөрийг эхлүүллээ

“Эргэх холбоо” хөгжлийн хөтөлбөрийн 43 дахь форум Хэнтий аймагт албан ёсоор хэрэгжиж эхэллээ. Хэнтий аймгаас УИХ-д сонгогдсон У.Хүрэлсүх, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бүх сум, тосгонд ажиллаж амьдарч буй иргэдтэй уулзаж тулгамдаж буй асуудал, ойрын үед шуурхай шийдвэрлэх ажлуудын талаар иргэдийн өөрсдийнх нь  гаргасан хүсэл, сонирхлыг тэр … Дэлгэрэнгүй