Үйлдвэр технологийн 10 парк байгуулах ажил Дарханы үйлдвэрийн цогцолбортой хэрхэн уялдах вэ?

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.08.25/ хуралдаанаар  “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

“ХАА үйлдвэр технологийн  10 парк байгуулна гэж төсөл дээр тусгасан байна. Аль аль бүс нутагт байгуулах гэж байгаа төслүүд байна вэ? тайлбар өгөөч.

Миний ойлгож байгаагаар, одоо ажил нь эхэлчихсэн байгаа Дарханы хөнгөн аж үйлдвэрийн  цогцолборын ажил нийт дүнгээр нь авч үзвэл 10 хүрэхгүй хувийн гүйцэтгэлтэй яваа. Уг үйлдвэр жилдээ 10 сая малын түүхий эдийг бүрэн боловсруулаад, дэлхийн зах зээл дээр гаргана гэсэн том зорилт тавьчихсан байгаа. Түүхий эдээ нэгтгэж авах ложистик, тээвэр гээд улс орныг хамарсан бүрэн хэмжээний бүтэц бий болгоно гэж байгаа. Энэ үйлдвэрийн дэд бүтэц 70 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа гэж байгаа. Тэгэхэээр үүнтэй уялдах юмуу? эсвэл огт өөр хөтөлбөр явагдаад байна уу? хариулт өгнө. 

“Мал, малын гаралтай түүхий эд боловсруулах цогцолбор үйлдэр баръя гэсэн зорилт дэвшүүлсэн байгаа. Энэ хүрээнд Дархан, Ховд аймагт үйлдвэр технологийн парк байгуулна гэж төлөвлөж байна. 



Их сурвалж: https://vip76.mn/content/70257