Ёс зүйн дэд хороог хуралдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх учиртай

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.12.19/ нэгдсэн хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн  хийж байна.

Уг хуулийн төслийн талаар гишүүд өмнөх чуулганы хуралдааны үеэр асуулт асууж, үг хэлж дууссан тул зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураах юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

УИХ-ын Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг шийдвэрлэнэ гээд баахан гишүүн орно, орохгүй гэсээр хойшлогдсон. Ёс зүйн дэд хорооны хурлыг хуралдуулж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэх учиртай.

Хурлын ажлыг явуулж өгөөч гэхэд УИХ-ын дарга Г.Занданшатар  ирэх долоо хоногт Ёс зүйн дэд хорооны гишүүдийг өөрчлөх асуудлыг бүлгийн дарга болон Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга нар хэлэлцэж шийдвэрлээд танилцуулах чиглэлийг өгч байн. Б.Бат-Эрдэнэ гишүүн энэ тухай саналыг тавиад удаж байна. Ирэх долоо хоногт заавал шийдвэрлэ гэсэн юм.



Их сурвалж: https://vip76.mn/content/65149

Сэтгэгдэл үлдээх