Ёс зүйн дэд хороог хуралдуулж үйл ажиллагааг идэвхжүүлмээр байна

УИХ-ын 2019 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2019.10.04)   нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар

  • Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудал,
  • Ард нийтийн санал асуулга явуулах, Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг батлах тухай Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоолд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хориг
  • 2018 оны төсвийн гүйцэтгэл
  • Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:  “Ёс зүйн дэд хороог хуралдуулж огт ирдэггүй гишүүдийг сольж үйл ажиллагааг идэвхжүүлмээр байна” гэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар Ёс зүйн дэд хороог хуралдах чиглэл өгсөн ч ирц хүрээгүй шалтгаанаар хуралдаагүй байна. Чуулганаар хэлэлцэх асуудал биш тул гишүүд ирцээ бүрдүүлж хуралдах чиглэл өглөө. Ингээд Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох асуудлыг хэлэлцэж эхэллээ.



Их сурвалж: https://vip76.mn/content/63390

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн