Эмч мэргэжилтэн бэлтгэх тал дээр яаж анхаарч ажиллаж байна вэ?

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Нэгдүгээрт аймгийн төвүүдэд оношилгооны төвүүд байгуулсан. Тэр төвүүд маань хэр үр дүнтэй ажиллаж байгаа вэ? Эмч боловсон хүчин нь ямар төвшинд байна вэ?

Хоёрдугаарт аймгийн оношилгооны төвүүдэд томограф байгаад байхад хотын нэгдсэн эмнэлгүүдэд байдаггүй байсан үе саяхан шүү. Бид хөөцөлдөж байж тоног төхөөрөмж өргөтгөл шийдэж байсан. Өнөөдөр энэ асуудал ямар хэмжээнд байна вэ?

Өвчин гэдэг цаг хугацаатай өсдөг учир хүлээлгийн хоногийг багасгах шаардлага байна. Эмч мэргэжилтэн бэлтгэх тал дээр яаж анхаарч ажиллаж байна вэ?



Их сурвалж: https://vip76.mn/content/63601

Сэтгэгдэл үлдээх