Шударга ёсны зарчмыг яаж хадгалж үлдэх вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2021.01.07 нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 11 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хамгийн гол нь хууль эрх зүйн зарчмынхаа хувьд нийцэхгүй байна гэсэн дүгнэлт гарсан байна. Гэтэл шударга ёсныхоо зарчмын үүднээс улс нийгэмд хохирол учруулсан энэ хүмүүсээс яаж хохирол учруулсан хөрөнгө мөнгийг нь гаргаж авах вэ?

Тэр хүмүүс нь ял эдлээд сууна гэхээр биеийн эрүүл мэндийн хувьд болохгүй юм байна гэж ойлгогдсон. 2016-2020 оны УИХ дээр би тодорхой байр сууриа илэрхийлсэн. Ард түмний хөрөнгөнөөс хумсалж, хохироож шийдвэр гаргасан энэ хүмүүсд ял үүрүүлээд шоронд суулгаад байдаггүй юм гэхэд, учирсан хохиролыг нөхөн төлүүлэх тодорхой санал гаргасан. Хөрөнгө мөнгө гувшуулсан байна гэдэг нь хэлмэгдээд үүнийг тогтоогоод байна уу?

Шударга ёс тогтооно гээд байгаа цагаан захтай авлигал, хээл хахуулийг шийдэж байгаа ажил чинь таг зогсох нь байна. Үндсэн хуулийн цэц ийм дүгнэлт гаргасан. Хуулийг аль нэг тал руу нь гуд татаж шийдвэр гаргаад байгаагаас, хортой үр дагавар нь гарч ирээд байна. Хамгийн гол нь шударга ёсны зарчмыг яаж хадгалж үлдэх вэ? Хүн хэлмэгдүүлж болохгүй. Нэгэнт асуудал нь тодорхой болсон бол хэргээ хүлээх ёстой гэсэн зарчим гаргамаар байна.



Их сурвалж: https://vip76.mn/content/73040

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн