Шимт хөрсөндөө эмт ногоо тариалая

Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2020.04.16)-ны нэгдсэн цахим хуралдаанаар “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Хуулийн төсөл нь төмс, сонгино, сармис, байцаа, шар лууван, шар манжинг гааль, НӨАТ-ыг нэмэгдүүлэх, мөн үр тариа, тэжээлийн таримал, төмс, хүнсний ногооны үрийг гаалийн албан татварыг тэглэх зэргийг тусгасан юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Ёс зүйн хорооны даргын хувьд гишүүдийн ирц сайжирч байгаа ч илүү хариуцлагатай байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна. Мөн маскны хэрэглээ түүнд тавигдсан шаардлагыг хангаж ажиллах хэрэгтэй. Иргэд чуулганыг бүх танхимуудад нээлттэй харж байгаа хариуцлагатай байж үлгэрлэмээр байна. 

Засгийн газраас дэвшүүлж буй хүн амаа хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн зорилтын хүрээнд бид энэхүү хуулийг санаачилсан. Ковид вирустэй холбоотой дэлхий нийтийн амьдрал аж ахуйд өөрчлөлтүүд гарна.

Хүнсний ногоог өөрсдөө тарих сургалт орон даяар хэр зохион байгуулах бололцоотой вэ? Үрээр хангахтай холбоотой хөрөнгө санхүүгийн бололцоон дээр Засгийн газар 150 тэрбум төгрөгийн жилийн 3 хувийн хүүтэй дэмжлэг үзүүлэхээр байна.

Шимт хөрсөнд эмт ногоог таръя гэдэг санаачилгыг бид нэлээд хэдэн жилийн өмнө гаргасан. Монголын нэрт сэхээтэн Д.Данзан гэдэг хүн ийм нэртэй нийтлэл бичээд Хэнтий аймгийн сумдад нэлээд ажил хийгдсэн. Сум болгон баг болгон хүнсний ногоогоо хангахаар талбайнууд бэлдсэн байгаа. 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ч. Улаан хариуллаа.



Их сурвалж: https://vip76.mn/content/67475

Сэтгэгдэл үлдээх