ЧИНГИС ХОТ-БЭРХ ЧИГЛЭЛИЙН 50 КМ АВТО ЗАМЫН ГҮЙЦЭТГЭЛ 90 ХУВЬТАЙ БАЙНА

Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга Ц.Идэрбат нараар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн өнөөдөр Чингис хот-Бэрх чиглэлийн 50 км авто замын гүйцэтгэлтэй танилцлаа.

Замын гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Наранбулаг хан” ХХК-ийн зүгээс нийт ажлын 90 хувийг гүйцэтгэсэн, далангийн ажил дууссан, 30 км замд суурь хучилтыг /асфальт/, эхний 9 км-т хоёрдугаар үеийн /асфальт/ хучилтыг хийсэн бөгөөд ажил нь чанартай урагштай явж буйг салбарын сайд сайшаав.

Тэд ирэх 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл замынхаа суурь /асфальт/ хучилтыг бүрэн, эхний 25 км замын хоёрдугаар асфальтан хучилтыг хийхээр төлөвлөсөн бөгөөд ирэх оны 7 дугаар сард бүрэн хүлээлгэж өгнө гэв.

ХАРИН ШИНЭ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРОХОД АЧАА ХЭТРҮҮЛЭН АЧСАН ХҮНД ДААЦЫН АВТО МАШИНЫГ ТУСДАА ЗАМААР ЗОРЧУУЛАХ ЗОХИЦУУЛАЛТ ХИЙХИЙГ ЗАМ ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД Л.ХАЛТАР ОРОН НУТГИЙН УДИРДЛАГУУД БОЛОН ЗАМ ЗАСВАР АРЧЛАЛТЫН ХАРГУЙ ТӨХК, АВТО ТЭЭВРИЙН ТӨВӨӨС ХҮСЛЭЭ.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн