Цар тахлын голомтод ажиллаж байгаа албан хаагчиддаа онцгой анхаараарай

УИХ-ын өнөөдрийн /2020.11.13/ нэгдсэн чуулган цахимаар хуралдаж байна. Засгийн газраас 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дотооддоо халдвар алдсан нөхцөлд голомт дээр ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн баталгааг нь хамгаалж, хангах, цалин хөлс дээр онцгой анхаарах хэрэгтэй байна. Засгийн газраас оруулсан саналаар мөнгийг баталсан гэж ярьсан. Энэ хүмүүс өдөр шөнөгүй ажиллаж байна. Ажил амралтыг нь сайн зохицуулаарай.



Их сурвалж: https://vip76.mn/content/71735