Хөл хориотой холбоотой дүрэм журмуудыг ойлгомжтой байлгах хэрэгтэй

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2020.12.22/ боллоо. Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Хуулийн төслийг хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Авч байгаа арга хэмжээнүүдийн зарим зүйлийг ойлгомжтой байх талаас нь анхаарч авах хэрэгтэй байна. Бүх юм ойлгомжтой нэг мэдээлэл дээр тулгуурлаж, нэг тогтсон дэглэм журмыг сахидаг байхгүй бол иргэдээс нэг дэглэм журам шаардаад байдаг. Иргэдэд УОК нэг мэдээлэл хүргээд байдаг. Гэтэл УИХ-д огт өөр мэдээлэлтэй байна. Энд байгаа хүмүүс энэ дэглэм, журмыг сахидаггүй. УИХ-ын гишүүдээс эхлээд, Тамгын газар, хуралдаан зохион байгуулагч нар үүнд ямар ч ач холбогдол өгөхгүй байна. Өдөр бүр иргэдтэйгээ телевизээр уулзаж байна. Тиймээс бид зөвийн эх манлайлалтай баймаар байна. 



Их сурвалж: https://vip76.mn/content/72708

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн