Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих лобби бүлэг байгууллаа

Хүнс, хөдөө аж ахуйн салбарын бодлогыг дэмжих, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, экспортыг дэмжих зорилготой Улсын Их хурлын гишүүдийн лобби бүлэг байгуулагдлаа.

Уг лобби бүлгийн гишүүд малчид, тариаланч, үйлдвэрлэгчдийн нийгмийн асуудлыг анхаарах, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэх, салбарын хууль тогтоомжийг сайжруулах чиглэлд ажиллана гэдгээ илэрхийллээ.

Түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын бодлогыг дэмжиж, энэ чиглэлд илүү идэвхи санаачлага гарган цаашид олон ажил хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа хэлсэн юм.

Лобби бүлгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат ажиллаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Б.Чойжилсүрэн, Б.Аубакар, С.Амарсайхан, Ц.Туваан, Ц.Анандбазар, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан, Д.Батлут, Т.Энхтүвшин нарын гишүүд байгаа юм.



Их сурвалж: https://vip76.mn/content/70381