Б.Бат-Эрдэнэ: Хөдөлмөр хөрөнгө санхүү бүх зүйлээрээ хоршиж ажиллавал сайн явах боломжтой
















Б.Бат-Эрдэнэ

2019.11.22

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Хөдөлмөр хөрөнгө санхүү бүх зүйлээрээ хоршиж ажиллавал сайн явах боломжтой


УИХ-ын чуулганы өнөөдрийн  /2019.11.22/  нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хоршооны хуулийг дэмжиж байна. Бид Хэнтий аймгийн хэмжээнд мал ахуй хоршоо эрхэлж байгаа хүмүүс уулзаж төвийн хоршооллын чиглэлийн хүмүүстэй хэлэлцүүлэг хийсэн. 

Төрийн бус байгууллагын ихэнх нь улс төрийн зорилготой тэгээд нөгөө хүмүүс нь ажилруугаа ордоггүй. Ийм байгууллагууд жинхэнэ сэтгэл зүрхээрээ нэгдсэн юм хийе бүтээе гэсэн хүмүүс байвал ажилтанд хүрнэ. 

Айл саахалт гэр хотлоороо хөдөлмөр хөрөнгө санхүү бүх юмаараа хоршиж ажиллавал сайн явах боломжтой. Эрх зүйн хувьд энэ дээр хэр боломж бүрдэж байгаа вэ? Уламжлалт аравтын тогтолцоогоо сэргээе гэж би их ярьдаг. Манай Хэнтий аймагт хаа байсан Баян-Өлгийгөөс хүмүүс ирдэг. 














Их сурвалж: https://vip76.mn/content/64587