ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛААР АЖЛЫН ХЭСЭГ БАЙГУУЛАГДАН АЖИЛЛАНА

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны улсын төсөвт тодотгол хийх асуудлыг хэлэлцэж байгаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ нар Хөгжлийн банкны асуудлыг УИХ-ын түвшинд ярих хэрэгтэй талаар санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

“ӨНӨӨДӨР ЯРИГДАЖ БАЙГАА НЭГ АСУУДАЛ НЬ ХӨГЖЛИЙН БАНКТАЙ ХОЛБООТОЙ ЮМ. 1.6 ИХ НАЯД ТӨГРӨГ ЧАНАРГҮЙ БОЛСОН НЬ ҮНЭХЭЭР ХАРАМСАЛТАЙ. 841 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АСУУДЛААР ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАСАН БАЙНА. ДОТОРХЫГ НЬ ҮЗЭХЭЭР ЛУЙВАР ХИЙДЭГ АЛДАРТАЙ ХҮМҮҮСИЙН НЭР БАЙНА. ЭЦСИЙН ӨМЧЛӨГЧ НЬ ТОДОРХОЙГҮЙ ГЭДЭГ ШАЛТГААНТАЙ. ӨӨРИЙНХӨӨ ӨМЧ ХӨРӨНГИЙГ БҮГДИЙГ НЬ ӨӨР ХҮНИЙ НЭР ДЭЭР ШИЛЖҮҮЛДЭГ. ИЙМ БАЙЖ БОЛОХГҮЙ. МОНГОЛ УЛСЫГ ОЛОН ЖИЛ ТЭЖЭЭХ БАЯЛГИЙГ НЭГ ХҮН ЭЗЭМШИЖ БАЙНА. ЗӨВ ЮМ УУ? ЭНЭ ОНД ЭДИЙН ЗАСГИЙН ЯМАР ЭРСДЭЛ БАЙНА ВЭ? ГЭДГИЙГ ТОДРУУЛМААР БАЙНА. ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДЛЫГ УИХ ДЭЭР ЯРЬЯ. МОНГОЛД ХУЛГАЙ ХИЙДЭГ ХЭДХЭН ХҮН БАЙНА. УЛСЫН ӨМЧ ХӨРӨНГИЙГ ЭЗЭНГҮЙДҮҮЛЖ, ЦААШЛААД УЛСААС НЭМЖ МӨНГӨ АВДАГ. ЭНЭ БОЛ ХУУЛИЙН ЦООРХОЙГ АШИГЛАЖ БУЙ НЭГ ХЭЛБЭР. ҮҮНИЙГ ЗОХИЦУУЛАХ ХУУЛЬ ГАРГАМААР БАЙНА” ГЭВ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

СҮҮЛИЙН ҮЕД НИЙГЭМД ИХ ЯРИГДАЖ БАЙГАА ХӨГЖЛИЙН БАНКНЫ АСУУДАЛ БАЙНА. ЗАСГИЙН ГАЗРЫН БАРЬЦАА АВААД ГАДААДААС 500 САЯ ДОЛЛАР ЗЭЭЛЖ АВААД ЭРХ МЭДЭЛТЭЙ ХҮМҮҮС ХУЛГАЙЛААД АВСАН. ИРЭХ ЖИЛ ЭНЭ ЗЭЭЛ ЭРГЭЖ ТӨЛӨГДӨНӨ, ҮҮНИЙГ ЯАЖ ШИЙДЭХ ВЭ? УЛСЫГ ЯАЖ ХОХИРОЛГҮЙ БОЛГОХ ВЭ? ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ ЭНЭ ЗҮЙЛ ЁС ЗҮЙН ХАРИУЦЛАГААС ХЭТРЭЭД ХҮНД ГЭМТ ХЭРГИЙН АСУУДАЛ БОЛЛОО. ӨМНӨ НЬ ЛИЦЕНЗЭЭР АВДАГ БАЙСАН ОДОО ЗАСГИЙН ГАЗРЫГ БАРЬЦААЛААД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙДЭГ БОЛЖЭЭ. ЖИНХЭНЭ ЭЗДИЙН НЭР УСЫГ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.ДАРААГИЙН УДАА УИХ ДЭЭР ЯХЬЖ, ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХУУЛИЙН ХУУЛИЙН ХҮРЭЭНД АРГА ХЭМЖЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ. ЦААШДАА ЭНЭ АЖИЛ УЛАМ ХҮРЭЭГЭЭ ТЭЛНЭ.

Дээрх гишүүдийн хувьд ээлжит бус чуулганы үеэр байр сууриа ийнхүү илэрхийлсэн.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “УИХ-ын хяналт шалгалтын хуулийн дагуу Хөгжлийн банкны асуудлаар Б.Баттөмөр гишүүнээр ахлуулсан ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг УИХ-ын хаврын чуулганд танилцуулж, хэлэлцэнэ” гэсэн юм

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн