Хэрлэнгийн Хөдөө аралд “Нууц товчоо цогцолбор” сүндэрлэнэ

“Хэрлэнгийн хөдөө арал” хэмээх газрыг Монгол хүн бүр танин мэдэж, дээдлэн хүндэтгэх учиртай ариун дагшин газрын нэг.

Эх орныхоо ялангуяа Хэрлэнгийн хөдөө арлын гайхамшгийг бид өөрсдөө үзэж бахархах, таашаал авахын сацуу түүнийг хүүхэд залуучууддаа ойлгуулж ухааруулах нь чухал.

Чингис хаан, Хэрлэнгийн хөдөө арал, “Монголын нууц товчоо” гэж цээжээ дэлдэх бус бодит бүтээн байгуулалт “Нууц товчоо цогцолбор”-ын шав тавих ёслол |2020.06.08| боллоо.