ХЭНТИЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ШААРДЛАГАТАЙ 180 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ЭМ ТАРИАГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

УИХ-ын гишүүн Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг даргын орлогч Ц.Чогсомжав нар аймгийн Нэгдсэн Эмнэлэгт ажиллаж, /Ковид-19/ цар тахлын нөхцөл байдалтай уялдуулж, Эрүүл мэндийн салбарт шаардлагатай доорх бүтээгдэхүүнийг хүлээлгэж өглөө.

Үүнд, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат 42 ш, дуслын автомат шахуурга 2 ш, Эх барихын багц хэрэгсэл 17ш, Анхан шатны тусламжийн багц хэрэгсэл 5 ш, мөн /Ковид-19/-ийн Ремдесивир 100 мл тариа 408, эх барихын багц хэрэгсэл 17 ширхгийг хүлээлгэн өглөө.

 

 

Нийтдээ 180 сая төгрөгийн үнэ бүхий багцыг Эрүүл мэндийн газраас сумдадаа хуваарилан өгч байна

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн