Хэнтий аймгийн төсөвтэй холбогдуулан Сангийн сайдыг хочлох хэрэггүй

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.10,24/ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлэ

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Газрын төлбөртэй холбоотой асуудал яригдаж байна. Орон нутагт эрх мэдлийг нь олгохтой холбоотой өөрчлөлт орж ирж байгаа юу?

Тухайлбал, Манай Хэнтий аймгийн Батширээнд сумын Гутайн даваанд Ашигт малтмалын А зэрэглэлийн зөвшөөрөлтэй 4 компани үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл тэнд Батширээт суманд жилдээ 4хөн сая төгрөг өгдөг байгаа юм. Үүн дээр ямар эргэлт гарах вэ?

Хоёрдугаарт, Сангийн сайдыг Хэнтий аймгийн төсөвтэй холбогдуулан их цоллоод байх шиг байна. Энэ төсвийн 170 тэрбум төгрөг чинь замын л төсөв байгаа шүү дээ. Аль 2010, 2011 онд батлагдсан бодлого  л энд яваа шүү дээ. Аялал жуулчлалыг хөгжүүлэхтэй холбгдуулан зам тавих ажил шүү дээ. 



Их сурвалж: https://vip76.mn/content/63928

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн