Уул уурхайн асуудлыг цэгцэнд нь оруулах чиглэлээр юу хийх вэ?

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр /2017.10.04/ 11:00 цагт эхэллээ. Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг томилох асуудлыг хэлэлцэж байна. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхээс асуулт асуулаа.

Б.БАТ-ЭРДЭНЭ: ШУДАРГА ЁС АЛДАГАДАХАД ХҮРЧ БУЙ ГОЛ ХҮЧИН ЗҮЙЛ БОЛ УУЛ УУРХАЙ

Ерөнхий сайдад нэр дэвшигч У.Хүрэлсүхийг монгол төрийн Засгийн газрыг тэргүүлж ажиллаж чадна гэж бодож байна.

Шударга ёсны үнэлэмж байхгүй болсонд нийгэм бухимдаж байна. Шударга ёс алдагдахад хүрч буй хүчин зүйл нь уул уурхай. Өвөг дээдсйин бидэнд өвлүүлсэн, үндсэн хуулиараа хамгаалагдсан баялагаа сүүлийн 20-иод жил буруу бодлогоор ашиглаж байна.

Миний бие сүүлийн 10-аад жил энэ талаар тодорхой ажил хийж ирлээ. Энэ асуудлыг тодорхой шийдэл гаргаж, цэгц журманд нь оруулж өгөх үү?

3000 гаруй лиценз тарааж өгсөн. Үүнийхээ учрыг олоогүй байхад дахиад өргөдлөөр, сонгон шалгаруулалтаар, цахимаар гэдэг хэлбэрүүдээр олгоод эхэллээ.

Үүнд улсын төсөвт нэмэртэй гэсэн ганц тайлбар л хэлдэг. Эцсийн дүндээ хайгуулын лиценз авсан хувь хүн, аж ахуйн нэгж өөрийн мэдэлд авахад маш хялбар болсон.

Хамгийн гол нь уул уурхай дагаж ирсэн энэ их мөнгө цөөхөн хэдэн гэр бүлийн өмч хөрөнгө болж хувирч байна. 2007 оноос хойш ярьж буй Оюутолгойтой холбоотой асуудал байна. Рио-Тинто гэхэд л улс орныг маш хүнд байдал руу шахаж байгаад өөрийнхөө бодлогыг хэрэгжүүлдгийг бид мэдэрсэн.

У.ХҮРЭЛСҮХ: ЭРГЭЭД ХУУЛЬ ДҮРМЭНД НЬ ОРУУЛАХЫН ТӨЛӨӨ ШИНЭЭР БАЙГУУЛАГДАХ ЗАСГИЙН ГАЗАР АЖИЛЛАНА

Тантай санал нэг байна. Газрын доорх баялаг ард түмнийх байх ёстой. Монгол хүн монгол оронд хүн болж төрснийхөө хувьд газрын доорх баялагаа хүн болгон тэгш хүртэх ёстой. Хууль дүрэм зөрчигдсөн, хулгай наймаа хийгдсэн асуудлууд байгаа. Үүнийг шалгаж үзнэ. Эргээд хууль дүрмэнд нь оруулахын төлөө шинээр байгуулагдах Засгийн газар ажиллана гэдгээ та бүхэнд илтгэе.



Их сурвалж: http://vip76.mn/content/48345

Сэтгэгдэл үлдээх