Home Цаг үеийн мэдээ УИХ-ын ёс зүйн тухай асуудлыг тусдаа хууль болгох хэрэгтэй гэв

УИХ-ын ёс зүйн тухай асуудлыг тусдаа хууль болгох хэрэгтэй гэв

0
УИХ-ын ёс зүйн тухай асуудлыг тусдаа хууль болгох хэрэгтэй гэв

УИХ-ын нэгдсэн чуулган 10 цаг 20 минутанд эхэллээ.

Өнөөдрийн хурлаар хэлэлцэх асуудлын дараалалд дараах асуудлууд байна.

  • Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай /шинэчилсэн найруулга/ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Засгийн газар 2017.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, итгэмжлэлийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан зарим хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслүүд;
  • Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Г.Занданшатар нарын 10 гишүүн 2017.11.03-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2017.12.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • Бичил уурхай эрхлэгч иргэдийн талаар авах арга хэмжээнийн тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Т.Аюурсайхан 2016.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;
  • “Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүрэм батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Б.Бат-Эрдэнэ нар байр сууриа илэрхийллээ.

Д.Тэрбишдагва: Аливаа улс орны УИХ-ын гишүүд тодорхой дархлаатай байдаг. Бид шийдвэр гаргахдаа хүмүүст таалагдсан шийдвэрийг тэр болгон гаргадаггүй. Бидний өөрсдийн УИХ дээрээ ирдэггүй, УИХ-ын гишүүд ёс зүйгүй асуудал гаргачхаад хариуцлага хүлээж, уучлалт гуйдаггүйгээс болоод нийгэм УИХ бүх 76 гишүүнийг муулж байна. Тиймээс УИХ-ын ёс зүйн тухай асуудлыг тусдаа хууль болгох хэрэгтэй. УИХ-ын чуулганы ирц, хоцролтыг шийдэх хэрэгтэй. Цаашдаа УИХ-ын гишүүдийн эрх дарх байхгүй боллоо. Гэмт хэрэг зэрэг асуудлуудад хатуу ширүүн үг хэлэх боломжгүй болно. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлттэй холбоотой асуудал дээр ярьж байна. УИХ дээрээ ажил хэрэгчээр, цаг хугацаатай, ирц сайтай оролцохыг уриалж байна.

Б.Бат-Эрдэнэ: Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагаас эхэлж хөдөө орон нутагт ажиллаа. Өвөлжилт хүнд болох төлөвтэй байна. Энэ өвөл, хаврыг яаж давах вэ гэдэг асуудал хэцүү байна. Өвөлжилтийн нөхцөлийг чуулганаар, байнгын хороогоор нухацтай авч үзэж, арга хэмжээ авах хэрэгтэй байна. Мал зутарсан хойно малчдад өвс тэжээл өгдөг нь нэмэр муутай. Байгаа бололцоотой өвс тэжээл байвал эртхэн малчдад хүргэх шаардлагатай байна. Мөн малын гоц халдвартай өвчин маш ноцтой хэмжээнд очлоо. Энэ бол тулгамдсан асуудал.

Ажлын байр, тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудал байна. Өмнөх эх барьж байсан хүмүүс тэтгэвэр тэтгэмж 10 хувь л нэмсэн. Энэ нь өндөр тэтгэвэр авдаг хүмүүсийн тэтгэврийг түр хүлээгээд, бага тэтгэвэртэйг нэмэх арга хэмжээ авах хэрэгтэй.

Өглөө болгон утааны асуудлыг ярихгүй бол болохгүй. Засгийн газар ажил хийгээд ямар үр дүнг гарсныг ярих хэрэгтэй. Цагаан сарын дараагаар байгалийн жамаар утаа алга болохоор энэ асуудлыг мартчихдаг.

УИХ-ын хариуцлагатай холбоотой асуудал. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа улс орон даяар уулзалт хийсэн. УИХ 41 хувь шинэчлэгдсэн. Тиймээс ирц бүрдэхгүй, кноп дарах, хариуцлагагүй байдал байхгүй болсон гэж магтаж байгаад ирсэн. Гэхдээ бидний ирц, хоцролтын асуудал маш их байна. Өөрсдөдөө хэрэгтэй асуудалд ирдэг мөртлөө улсын эрх ашгийн төлөө ирдэггүй.

 



Их сурвалж: https://vip76.mn/content/49721

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here