УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр /2021.01.26/ “Оюутолгой”-н асуудлаар талбай дээр суулт хийж өлсгөлөн зарлаад буй УИХ-ын гишүүн С.Ганбаатартай биечлэн очиж уулзлаа.
УИХ-ын гишүүн С.Ганбаатар Лондон, Нью-Йорк, Хонконг болон гадаадын олон улсын шүүх дээр “Оюутолгой” төслийн гэрээнд холбогдсон хүмүүсийн авлигын асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцэж, цаашид Ерөнхий сайд нэхэмжлэл гаргах зэрэг асуудлуудыг тавьж буйгаа уламжлаад, хүрэлцэн ирж үгийг нь сонсож байгаад талархаж буйгаа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ уг тавьж буй асуудлыг УИХ-ын даргад уламжлах болно хэмээлээ УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Их сурвалж: https://vip76.mn/content/73669