УИХ-ын баталсан хууль тогтоомжийг хянаж үздэг байгууллага байна уу?

Өнөөдөр /2017.12.21/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 07 дугаар дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөнтэй холбогдуулан 2017 оны 05 дугаар  сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна.

Үндсэн хуулийн цэц иргэн С.Номуунбаясгалангаас гаргасан өргөдлийн дагуу асуудлыг ярьж байна. Хуучин явж ирсэн практик ч бас ийм л байгаа.

Тэгэхээр үндсэн хуулийн цэц ер нь УИХ-ын баталж байгаа хууль, тогтоол, шийдвэрүүдийн төслүүдийг хянаж үзэж байдаг байнгын үйл ажиллагаа байдаг уу?

УИХ-ын тамгын газар энэ баталж байгаа хуулиа үндсэн хуультай нийцүүлэх тал дээр ямар ажил хийдэг вэ?

Баахан хууль гаргасны дараа, хэн нэгэн иргэнээс үндсэн хуулийн цэцэд өргөдөл гомдол гаргасан тэр маргааныг нь хянаж хэлэлцээд, их хурлын баталсан хуулийн зүйл заалтуудыг хүчингүй болгоод байдаг нь төрийн нэр хүнд, төрийн байгууллагуудын хоорондын харилцаанд зөв гэж үзэж байна уу? 

Үндсэн хуулийн цэц бол мэдээлэл хүсэлтийн дагуу хэлэлцдэг. УИХ-иас гарсан хууль тогтоолыг бүгдийг нь хянах эрх зүйн орчин байхгүй.

Хууль тогтоомжийн тухай хуулиар өргөн барьсан хуулиуд үндсэн хуульд нийцэж байна уу, бусад хууль тогтоомжтой зөрчилдөж байна уу гэдгийг хянадаг чиг үүрэг бол УИХ-ын тамгын газарт байгаа. Энэ чиг үүргээ хэрэгжүүлж байгаа.

Яг энэ зөрчлийн тухай хуульд 58-р зүйлд орсон өөрчлөлт бол засгийн газраас өргөн барихдаа ийм хэлбэртэй орж ирээгүй, их ерөнхий 3 хэсэгтэй орж ирсэн. Ажлын хэсэг дээр ярилцаад 7 болгож өөрчилсөн. Энэ бол зөвхөн зөрчлийн хэсэг дээр өөрчлөлт орсон. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн хүсэл зорилгынх нь эсрэг жагсаал цуглаанд татан оролцуулсан байх юм бол тухайн субьеът дээр хариуцлага тооцно гэсэн зөрчил. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний жагсах цуглах эрх нь бол жагсаал цуглаан хийх хуулиар нээлттэй байгаа.

Иргэн хүн, ТББ, улстөрийн нам жагсаал цуглаан хийх эрх нь нээлттэй байгаа, харин сэтгэцийн хувьд эрүүл хүн оролцоно мөн согтуу хүн биш эрүүл хүн оролцох ёстой, харин хөгжлийн бэрхшээлтэй иргэн оролцуулбал хариуцлага хүлээлгэнэ гэж заасан учраас цэц дээр өргөдөл хүсэлт гараад цуцлагдсан юм байна.

УИХ-д хууль тогтоомжийн тухай хууль баталсан, өмнө нь их хуралд сонгогдсон гишүүд хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн зохиогч болох хөдөлгөөнөөр замбараагүй хуулиуд оруулж ирж байсан. Одоо бол нилээн цэцлэгдсэн. Хууль хэлэлцэх процедур нь нилээн нарийн болсон тэр талаас нь УИХ-ын гишүүд нилээн анхаармаар байна. 

Цэц хэт жижиг зүйл рүү ордог. Энэ нөхцөлийг Их хурал өөрөө хааж байх ёстой. Цэц юу ярьж байх ёстой вэ гэхээр нийгмийг хөдөлгөсөн том асуудлыг ярьдаг байх. Бат-Эрдэнэ гишүүний саналтай ижил байна.



Их сурвалж: https://vip76.mn/content/49727

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн