Б.Бат-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас хамааралгүйгээр олгож байгааг анхаарах хэрэгтэй
















Бат-Эрдэнэ.Б

2019.11.29

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Тусгай зөвшөөрлийг БОАЖЯ-наас хамааралгүйгээр олгож байгааг анхаарах хэрэгтэй


Улсын Их хурлын чуулганы өнөөдрийн /2019.11.29/ нэгдсэн хуралдаанаар Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Уул уурхайн лицензтэй холбоотой асуудлыг Уул уурхайн яам, ашигт малтмалын газар ч юм уу эрх бүхий байгууллагууд нь яамнаас хамааралгүйгээр олгодог.  Гэтэл тухайн олгогдсон тусгай зөвшөөрөл байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлсэнээс болоод цуцлах шаардлагатай болоход БОАЖ-ын яам оролцдог ийм жишиг байгаа. Энэ зөрчлийг арилгах чиглэлээр тодорхой зүйл орсон уу? 

2012-2016 онд Засгийн эрх барьж байсан хүмүүс урт нэртэй хуулийн дагаж мөрөх журмын тухай хуулинд өөрчлөлт оруулж үндсэндээ хэрэгжилтийг зогсоосон. Харин 2016 оноос хойш Ерөнхий сайд шийдвэртэй арга хэмжээнүүд авч уул уурхайн үйл ажиллагааг цэгцэлж байгаа. Одоо Улаанбаатар хотыг ундаалж байгаа Туулын эхэнд усан сан байгуулах өргөн боломжтой. 














Их сурвалж: https://vip76.mn/content/64721