Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг яг ямар байгууллагууд авсныг гаргах хэрэгтэй

Өнөөдөр /2018.05.24/ УИХ-ын нэгдсэн чуулганаар Төрийн аудитын байгууллагын 2017 оны тайланг танилцууллаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлсэн хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний хэрэгжилт, үр дүн, үр ашиг гэж байна. Та бүхэн холбогдох албан тушаалтнуудад 2.3 тэрбум төгрөгний төлбөрийн акт тавьсан байна. 4.8 тэрбум төгрөгний зөрчлийг заасан байна. Үүнийг төлүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна? Хууль эрх зүйн талаасаа ямар бололцоо байдаг вэ?

УИХ дээр татварын хөнгөлөлт чөлөөлөлттэй холбоотой асуудлыг ярьдаг. Та бүхний талангаас үзэхэд энэ чөлөөлөлт нилээд их хэмжээтэй болсон байна. Үүний 49 хувийг 422.4 тэрбум төгрөгрийг банк, санхүүгийн байгууллага эдэлсэн байна. Энэ УИХ-д банк, томоохон пүүсийн эзэд орж ирсэн. Энэ хүмүүс хөнгөлөлт эдэлж байна. Мөн уул уурхайн компани гэхэд 65.3 тэрбум төгрөгний хөнгөлөлт, чөлөөлөлт эдэлсэн байна. Энэ улсын эдийн засгийн амьдралын нуруун дээрээ үүрч байгаа бизнесийн салбарын 80 хувиа чичилж байгаа юм биш. Төрийн эрх мэдлийн өндөр сэнтийд суучихаад хувийн компани пүүсүүд хөнгөлөлт чөлөөлөлт эдлээд, цаашилбал өөрсдөдөө ашигтай бодлого гаргаад байдаг УИХ-д суусан пүүс компаний эздийг  л хэлдэг. Хөнгөлөлт эдэлсэн компаниудыг нэр усаар нь гаргаад, хэлэх бололцоо бий юу?

МУ-ын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар: Өнгөрсөн оны эцсийн байдлаар 4.7 тэрбум төгрөгний 5 албан шаардлага хүргүүлж ажилласан. Үүнээс 2.2 тэрбум төгрөгний албан шаардлага хэрэгжсэн. 1.8 тэрбум төгрөгний үр өгөөж гарсан. Бусад нь хяналтанд явж байгаа. Ер нь бол төлбөрийн актаар 2 тэрбум 33 сая төгрөгний зөрчил байгаагаас 933.1 сая төгрөгний 3 актыг барагдуулсан. 1.4 тэрбум төгрөгний 5 актыг хянаж байгаа. Хариуцлага алдсан 447 албан тушаалтангууд хариуцлага тооцох шаардлага хүргүүлсэн. 87 албан тушаалтныг хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн.

Татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн асуудал дээр тантай санал нэг байна. Цаашдаа нарийвчилж хөнгөлөлт, чөлөөлөлтийг ямар компанид, ямар зорилгоор өгсөнийг харна. Оюутолгой дээр бид аудитын шалгалтыг 2 үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна. ТБХ-гоор сэдвээ батлуулсан. 7 сарын 1-ний дотор Дубайн гэрээтэй холбоотой хууль эрхзүйн асуудлын гаргана. 



Их сурвалж: https://vip76.mn/content/52858

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн