Сууриар нь та бүхэн ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.12.17 нэгдсэн хуралдаанаар Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр ажлын хэсэг болон байнгын хорооны дүгнэлттэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Энэ хуулийн төслийг дэмжиж байна. Гарч байгаа үр дагавартай нь бид ноцолдоод байгаа юм. Харин цаад талын учир шалтгаан нь хаана байгаа юм. Бид 30 жил гэлдрээд ийм байдалд хүрч байна. Сууриар нь та бүхэн ямар үнэлэлт дүгнэлт өгч байна вэ? Зэрэгцүүлээд одоо бий болсон байгаа хүнд бэрх байдлаас гарахын тулд, хууль эрх зүйн шаардлагатай зохицуулалтыг хийж, арга хэмжээнүүдийг дэс дараалалтай авах ёстой.

Зэрэгцүүлээд үндсэн шалтгаан суурь нөхцөл нь юу байна вэ? Түүнд бид дүн шинжилгээ хийж үзээд тэндээс нь засах үйл ажиллагааг давхар хийх хэрэгтэй байна. Биднээс огт өөр барууны үзэл, соёл ухамсартай, хоорондоо хүчээ нэгтгээд, ямар нэгэн шашинаас ангид, ёс суртахууны боловсролын тухай асуудлыг маш хүчтэй дэлхий нийтээрээ тавьж байна. Тэгэхээр бид нар юмны араас нь явмааргүй байна. Бид зэрэгцүүлээд авч үзэх хэрэгтэй. 

Түүний асуултанд ХЭҮК-ийн гишүүн Д.Сүнжид хариуллаа.



Их сурвалж: https://vip76.mn/content/72567

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн