Сонгуулийн сурталчилгааны үеэр цахим орчныг хязгаарлах нь учир дутагдалтай

Б.Бат-Эрдэнэ: Сонгуулийн сурталчилгааны үеэр цахим орчныг хязгаарлах нь учир дутагдалтай
















Бат-Эрдэнэ.Б

2019.12.19

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Сонгуулийн сурталчилгааны үеэр цахим орчныг хязгаарлах нь учир дутагдалтай


УИХ-ын чуулганы өнөөдрийн 2019.12.19 нэгдсэн хуралдаанаар, Л.Энх-Амгалан нарын зургаан гишүүний өргөн мэдүүлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хуулийн төсөлд тодорхой хүнд зориулсан эрх зүйн зохицуулалт тухайлбал МАХН-ын дарга Н.Энхбаяр гэж хүн рүү чиглэсэн заалт орлоо гэж яригдсан. Энэ талаар байнгын хороон дээр ярилцав уу? Юу болсон бэ? 

Сонгууль явуулах сурталчилгаа тараах үеэр сошиал орчныг хязгаарлана гэсэн энэ асуудал юу болсон бэ? Залуусын хувьд сошиал ус агаар мэт зүйл болсон. Нэг сар байтугай нэг ч хоног хязгаарлахад хэцүү. Энэ асуудал юу болсон бэ? 

УИХ-д нэр дэвшигчийн ёс зүйтэй холбоотой асуудлыг яаж авч үзсэн бэ? Шүүхэд очих улсуудын хорогдох байр болчихоод байна гэж яригдаад байна. Намууд нэр дэвшигчээ сайн судалж оруулахгүй бол сонгогдоод эд хөрөнгө хураах гэх мэт асуудалд их ордог. Энийг зохицуулсан зүйл байна уу? 














Их сурвалж: https://vip76.mn/content/65172

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн