Сахилгын хороо, ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулж байгаа нь сайн дэвшил болжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2021.01.08 нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Сахилгын хороо, ШЕЗ-ийн гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгох болсон нь нааштай дэвшил болжээ

Хуулийнхны дунд нэг гажиг, гажуудал бий болсон байна. Хуульчдын лиценз зөвшөөрөл олгодог “Хуульчдын холбоо” гэсэн ганцхан байгууллага байна. Үүнтэй холбоотойгоор шүүх, прокурорын байгууллага, өмгөөлөгчөөр ажиллаж байгаа хүмүүс бүгдээрээ нэг тал болсон байдаг. Шүүхийн хэрэг маргааныг шийдэхдээ иргэдийн эрх ашгийг ноцтой хохироодог, хуйвалддаг гажуудал, гажиг тогтолцоо бий болжээ. Үүнийг засаж залруулах хэрэгтэй.

Бид хэчнээн нээлттэй сонсгол зохион байгуулаад, үүний цаад хор уршигийг олж харах, хэлэлцэж байгаа энэ шүүхийн тухай хууль хэлэлцэж байгаа энэ үедээ уг асуудлыг засаж залруулах хэрэгтэй. Үүнийг хэрхэн өөрчлөн, засаж залруулах чиглэлээр ямар заалт оруулсан бэ?



Их сурвалж: https://vip76.mn/content/73075

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн