Онон голын сав газарт алт олборлох лиценз олгож, ухаж эхэлсэнд нутгийн иргэд эсэргүүцсээр байгаа юм. Өчигдөр Хэнтийн аймгийн нутгийн зөвлөлөөс “Онон гол ба уул уурхай” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: Шуналаасаа татгалзах хэрэгтэй. Бид их эзэн Чингис хаан гэж цээжээ дэлдэн ярьдаг. Тэгвэл түүхэнд тэмдэглэгдсэн нууц товчооны дурсгалтай холбоотой газруудыг Төрийн тусгай хамгаалалтад авах ёстой.
Их сурвалж: https://vip76.mn/content/52237