Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх нэрийдлээр зувчуулсан явдлыг зүгээр орхиж болохгүй

Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх нэрийдлээр зувчуулсан явдлыг зүгээр орхиж болохгүй
















Бат-Эрдэнэ.Б

2020.01.09

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх нэрийдлээр зувчуулсан явдлыг зүгээр орхиж болохгүй


УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.01.09 нэгдсэн хуралдаанаар, Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг  дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Долоон гишүүнтэй ажлын хэсэг гарч хоёр байнгын хороо тал талаас нь ярьж байгаад оруулж ирж байна. Тэтгэврийн зээл авсан зээл аваагүй ахмадын зөрүүтэй холбоотой асуудал дээр яаж хандахаар болсон бэ? Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө Капитал банканд Нийгмийн даатгалын 240 тэрбум төгрөгийг тавиад туучихсан.  Нэг бус удаа өмнө нь ч ийм асуудал гарч байсан. Яагаад энэ асуудал дээр ийм хариуцлагагүй хандаад байдаг юм.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг өсгөх нэрийдлээр зувчуулсан явдлыг зүгээр орхиж болохгүй. Жастын Ш.Батхүүгийн өмнөөс 108 тэрбум төгрөгийг төр төлсөн. Эрүүгийн хуулийг хурдан баталж, хөөн хэлэлцэх хугацааг шийдэх хэрэгтэй байна. Хоног хугацаа явах тусам ял завшиж байна. 














Их сурвалж: https://vip76.mn/content/65477

Сэтгэгдэл үлдээх