Монголчуудын төрт ёсны уламжлалт сэтгэлгээ бол үүргийн сэтгэлгээ юм

УИХ-ын өнөөдрийн 2020.11.06  нэгдсэн чуулганаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг сонгох асуудлыг хэлэлцэж байна. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ асуулт асуулаа:

Хүний эрх зөрчигдөж байгаа уг үндэс нь хаана байна вэ? 1990 онд бид шинэ нийгмийн харилцаанд шилжсэн. 10 жилийн хугацаанд эрдэмтэн профессорууд сануулж байсан байна. Монголчуудын төрт ёсны уламжлалт сэтгэлгээ бол үүргийн сэтгэлгээ юм. Эрх үүрэг нь хаана явж байна вэ? Монголчуудад уламжилж ирсэн түүхэн эх сурвалжийг үзвэл үүргээ биелүүлээд байвал эрх нь цаад талд нь хангагдаж байдаг зарчим тавьж ирсэн байна. Бид гэр бүлдээ эцгийнхээ үүргийг биелүүлээд байвал гэртээ жаргалтай, тавтай байх эрх хангагдаад байдаг энгийн ойлголт юм.

Түүний асуултад шинээр томилогдож буй гишүүдийн төлөөлөл хариуллаа.

Бидний сэтгэлийг зовоож байгаа асуудал бол энхийн цагт амь үрэгдэж байгаа иргэдийн тоо юм. Бид төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгох тал дээр анхаарах ёстой. Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг 2003 онд баталсан. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт дээр соён гэгээрүүлэх ажлыг хамгийн эхэнд хийх ёстой юм. Иргэдтэй ажилладаг болох, хүний эрхийг хүндэтгэх соёлыг бий болох тал дээр анхаарч ажиллана. Ингэснээр бусад асуудлууд багасах болно. 



Их сурвалж: https://vip76.mn/content/71620