Малын эмч нарын залгамж халааг бэлдэх шаардлагатай байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.10.16 нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд хуулийн төслийн санаачлагчидаас асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

2020 оны УИХ-ын сонгуулиар байгуулагдсан гишүүд хариуцлагатай санй ажиллаж байна. Засгийн газар байгуулагдаж байхад би байр сууриа илэрхийлсэн. Аливаа ашиг сонирхолоос ангид, төрийн албыг төрлийн алба болголгүй хамтран ажиллана гэж хэлсэн. Энэ хүрээндээ ойлголт нэг байгаа гэж бодож байна. 

Засгийн газрын гишүүд ард түмний элч төлөөлөгч болсон УИХ-ын гишүүдийн ажил, асуудал бол амин хувийнх биш гэж бодож байна. Үүнийг зориуд хандан хэлж байна. 

УИХ-ын завсарлагааны үеэр тойрогтоо ажилласан. Иргэдээс хоёр асуудлыг тавьж байна. 

  1. ХНХЯ-тай холбоотой ахмадын сан, цалингийн санг 3 хувиар байгуулахаар бий болгож өгсөн ч газар дээрээ хэрэгжихгүй байна. 
  2. ХХААХҮЯ-тай холбоотой Монгол мал хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр анхаарах хэрэгтэй байна. 

Малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн үнэгүй хаягдаж байгаатай холбогдуулан иргэд бухимдалтай байна. Энэ бодит асуудал мөн. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг анхан шатны боловсруулах үйлдвэр барьж болох уу? Малын эмч нарыг бэлтгэх тал дээр анхаарахгүй бол маш хүнд асуудал үүсэж байна. 



Их сурвалж: https://vip76.mn/content/71076