Малын хулгайн хэрэгт ялын бодлогыг чангаруулах шаардлагатай

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.01.03 хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэж байна.

Хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

“Зөрчлийн хуультай холбоотой асар их гомдол санал гаргаж байгаа. Юуны өмнө торгохоо урьдчилдаг. Энэ хууль гарсанаас хойш 1 сая гаруй иргэн торгуулсан байна. Тиймээс Зөрчлийн хуулиа нэг мөр болгож, оруулж ирэх тал дээр хууль зүйн байнгын хороо юу гэж үзэж байна вэ?

Мөн малын хулгайтай холбоотой заалтын хувьд ирэх 7 хоногт хэлэлцээд дорвитой эцсийн шийдвэр гаргаж өгмөөр байна. Гол нь 24 бог, 8 бод гэж яриад байгаа. Үүнийг тоо хэмжээний хувьд багасгаад бүрэн шийднэ гэж бодохгүй байна. Малын хулгай бол өнчин ишиг ч байсан шийтгэлээ авдаг, ялын бодлогыг чанаруулах шаардлагатай байгаа юм.

Эцэст нь хэлэхэд Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой асуудал байна. Өнөөдөр бидний хэлэлцэж байгаа хуулиар энэ асуудал шийдэгдэх үү? Оны өмнө нэг мөр шийдье гэж байсан ч амжаагүй. Хөөн хэлэлцэх хугацааг хэлэлцэхгүй, хуульчилахгүй байх тусам ард нь ял завших явдал байгаа шүү. Нэг талд нь гаргаж шийдмээр байна.

н.Мөнхцэлмэг “Бид уучлахгүй” иргэний хөдөлгөөн, Ёс зүйн дэд хороотой УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн асуудлыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн. Энэ бол хуулийн асуудал учраас С зүйн дэд хорооны шийдвэрлэх эрх зүйн үндэслэл байхгүй учраас хуулиар нь нэг мөр шийдэж өгөх хэрэгтэй байгаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай. Ямарваа асуудал байгаа бол хуулийн байгууллага нь шууд татаж аваад шалгадаг ийм өөрчлөлт оруулах тухай санал өгсөн. Энэ хаана яваа вэ?”

Мөн тэрээр Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан дараах байр суурийг илэрхийллээ. 



Их сурвалж: https://vip76.mn/content/65348

Сэтгэгдэл үлдээх