Кубын элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа

Монгол-Кубын парламентийн бүлгэмийн дарга УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр элчин сайд дэлхийн бүх улс орнуудад тархаад байгаа цар тахлын эсрэг УИХ, ЗГ дорвитой арга хэмжээ авч байгааг онцлон тэмдэглээд тус улсад нөхцөл байдал ямар байгаа, мөн корона вирусын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч мэдээлэл өгч, цар тахлын эсрэг хамтран ажиллах боложтой зарим нэг саналуудыг хэлсний дагуу саналуудыг холбогдох газруудад уламжилсан байна.



Их сурвалж: https://vip76.mn/content/67525

Сэтгэгдэл үлдээх