Зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудлыг урагшлуулж өгөөч

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан /2020.04.30/ эхэллээ. Энэ долоо хоногийн чуулганаар 17 хууль, тогтоолын төсөл хэлэлцэж, Агаарын бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд үг хэлж байна. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хэлэлцэх асуудлын жагсаалтад зарим газар нутгийг тусгай хамгаалалтад авах тухай асуудал орсон байна. Энэ асуудлыг жаахан урагшлуулах боломж байна уу. Энэ долоо хоногтоо хэлэлцэж амжихгүй байхвий гэсэн болгоомжлол байна. Өмнөх долоо хоногт би зарчмын зөрүүтэй санал гаргаж Гутайн давааны лиценз цуцлах, Ноён уулыг тусгай хамгаалалтад авах зэрэглэлийг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг тавьсан. Хэлэлцэж амжаагүй энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын нэлээд хойно байгаа учраас урагшлуулмаар байна. 



Их сурвалж: https://vip76.mn/content/67820

Сэтгэгдэл үлдээх