“ЖИШИГ СУМ” ТӨСЛИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн Галшар суманд аймгийн засаг дарга Ц.Идэрбатын хамт ажиллаж байна.

Энэ үеэрээ тэрээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа “ Жишиг сум” төслийн хэрэгжилттэй танилцсан юм.

Зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжснээс хойш хугацаанд нэгж малчинд ноогдох ажлын ачаалал 6 дахин, малын өвчлөл буюу мал эмнэлгийн үйлчилгээний шаардлага 10 дахин нэмэгдсэн байдаг. Энэ нь түүхий эдийн салбарт орчин үеийн инноваци, автоматжуулалт болон таваар бэлтгэгч бэлтгэх зайлшгүй шаардлага үүссэн.

Тиймээс “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-иас 21 аймаг, 309 суманд малын гаралтай түүхий эдийг чанар, стандарт шаардлагын дагуу бэлтгэх “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, 16.600 ажлын байр бий болгохоор ажиллаж байна. “Жишиг сум” төслийг хэрэгжүүлж, тогтвортой ажлын байр бий болгох малчдыг мэргэшсэн таваар бэлтгэгчээр хангах үйл ажиллагааны эхний алхмууд хийгдэж байгаа юм.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн