Жижиг дунд үйлдвэрийг дэмжих санг хэвээр үлдээж байгаа нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2019.11.13/ нэгдсэн хуралдаанаар, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолыг хэлэлцэж  батлав.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Жижиг дунд үйлдвэрлэлийн санг гурван сантай нийлүүлэн оруулж ирснийг салгаж байгааг дэмжиж байна. Хэдхэн хүний буруу үйл ажиллагаанаас болоод санг нь нэгтгэвэл ач холбогдолгүй болно. 

Цэвэр агаар сан маш муу ажилласан. Их хурал ажлын хэсэг гаргаж шуурхай ажиллаад үүнийг маш хурдан засан сайжруулаж одоо үйл ажиллагаа нь сайн байгаа. Үүний нэг жишээ нь сайжруулсан түлш. 

Хамгийн гол нь жижиг дунд үйлдвэрийн сангаа яаж зөв хийе, бүтээе гэсэн хүнд нь хүргэх тал дээр анхаарч мөнгийг нь сайн тавьж өгөх хэрэгтэй. Журам нь их тодорхой хэл амгүй зохицуулбал сайн байна.



Их сурвалж: https://vip76.mn/content/64343

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн