Гишүүд хуралдаандаа цагтаа ирж хариуцлагатай хандах хэрэгтэй

Б.Бат-Эрдэнэ: Гишүүд хуралдаандаа цагтаа ирж хариуцлагатай хандах хэрэгтэй
















Бат-Эрдэнэ.Б

2020.04.09

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Гишүүд хуралдаандаа цагтаа ирж хариуцлагатай хандах хэрэгтэй


Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.04.09)  хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Дэгийн хуулийг шуурхай баталж байгаа нь зөв. Чуулганы танхимд гишүүдийн ирцийг танилцуул гэж надад даалгасан. Хуралдаанд ирвэл зохих гишүүдээс Б.Дэлгэрсайхан, С.Жавхлан, Н.Учрал, Д.Сумъяабазар, Б.Наранхүү нар ирээгүй байна. Өглөө ирцэнд бүртгүүлэн үдээс хойш ирээгүй зарим гишүүдийг энэ удаа хэлэхгүй орхилоо. Гишүүд чуулганы хуралдаандаа идэвхитэй оролцож цагаа барьж хариуцлагтай байх хэрэгтэй. 














Их сурвалж: https://vip76.mn/content/67333

Сэтгэгдэл үлдээх