Газар тариалангийн салбарт эргэлт хийх цаг нь болсон

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2020.10.27/ хуралдаан эхэллээ. Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ/; -ийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Дэлхийн нийтийн жишиг чиг хандлага сургалт, судалгаа, үйлдвэрлэл бол их сургуулийн тогтолцоонд байдаг. Хөдөө аж ахуйн их сургууль хөдөө аж ахуйн салбарын боловсон хүчнийг бэлтгэхтэй холбоотой асуудлыг хариуцана. Эрдэм шинжилгээний асуудал тусдаа хүрээлэнгийн үйл ажиллагаа юм. Түүнийг яам бодлогоор авч зангидна гэдэг нь өрөөсгөл байдлаар авч болохгүй. Үүнийг эргэн анхаарч үзэх хэрэгтэй. Хөдөө аж ахуйн яам мэдэлдээ авч байгаа бол Хөдөө аж ахуйн сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдээ үйлдвэрлэлтэй нь холбож өгч байж урагшилна. 

Хөдөө аж ахуйн их сургуулийн дэргэд байгаад эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн үйл ажиллагаа явахгүй байна гэдэг бол бодит үнэн юм. Зөвхөн эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг яамны харъяанд авчихаад сайн сайхан болно гэвэл өрөөсгөл зүйл болно.



Их сурвалж: https://vip76.mn/content/71343

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн