Б.БАТ-ЭРДЭНЭ: 2021 ОНД ИНФЛЯЦИЙГ 6 ХУВЬД БАРИХ БОЛОМЖТОЙ ЮУ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.30/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Эдийн засаг амаргүй байна. Ялангуяа газрын тосны бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж үүнээс шалтгаалж валютын үнэ өсөж, бараа бүтээгдэхүүний үнэд нөлөөлж байна. Эдийн засагт орлого олдог нүүрс, төмрийн хүдэр гээд энэ бүтээгдэхүүн гаргах тал дээр асуудал үүсэж тасалдаж байна. Бараа бүтээгдэхүүн хилээр нэвтэрч чадахгүй байгаа. Энэ зөвхөн манайд биш дэлхий нийтэд тохиолдож байна.
Үүнтэй холбоотой валютын ханшил өөрчлөлт орж гаднаас бараа бүтээгдэхүүн авдаг аж ахуй нэгжүүдийн орлого, ялангуяа төсвийн орлого бүртгүүлэх үйл явцад нөлөөлнө. Үүнийг тооцож төсвийн тодотгол хийсэн үү? Инфляц гэж жил бүр ярьдаг. Бараа бүтээгдэхүүний үнэ өссөөр байна. 2021 онд имфляцийг 6 хувьд барина гэсэн энэ боломжтой байгаа юу? Сангийн сайдууд бүгд имфляцийг тогтвортой болгоно гэдэг, гэвч хэрэгждэггүй мөн хариуцлага хүлээдэггүй.
Ковидын улмаас хөдөө орон нутагт маш их хүндрэл гарч байна. Төсвийн тодотголд хөдөө орон нутагт аймаг, сумдын Засаг дарга нарын нөөц хөрөнгөнөөс нэмэгдүүлэх талаар орсон уу? Эм, эмнэлгийн хэрэгсэл дутуу байна. Иргэдээс PCR шинжилгээний өртөгтэй холбоотой асуудал их ирүүлж байна.
Дараагийн нэг асуудал бол Наадмын талаар иргэд нийгмээрээ талцаж байна. Надад бас мэдээлэл ирж байгаа. Нэг хэсэг нь наадам дэмжсэн, нэг хэсэг нь эсэргүүцсэн хүсэлт ирж байна. Засгийн газар энэ талаар нээлттэй мэдээлэл өгөх хэрэгтэй. Зардал мөнгө мөн оролцож байгаа хүмүүсийнхээ аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан,ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар хариулт өглөө.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн