Б.БАТ-ЭРДЭНЭ: ХӨГЖЛИЙН БАНКНЫ ЧАНАРГҮЙ ЗЭЭЛТЭЙ ХОЛБООТОЙ 2023 ОНД ТӨСВИЙН ХҮНДРЭЛ ҮҮСЭХ ҮҮ ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.01.31\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Сүүлийн үед нийгэмд их яригдаж байгаа Хөгжлийн банкны асуудал байна. Засгийн газрын барьцаа аваад гадаадаас 500 сая доллар зээлж аваад эрх мэдэлтэй хүмүүс хулгайлаад авсан. Ирэх жил энэ зээл эргэж төлөгдөнө, үүнийг яаж шийдэх вэ? Улсыг яаж хохиролгүй болгох вэ? Гэмт хэргийн шинжтэй энэ зүйл ёс зүйн хариуцлагаас хэтрээд хүнд гэмт хэргийн асуудал боллоо. Өмнө нь лицензээр авдаг байсан одоо Засгийн газрыг барьцаалаад ийм үйлдэл хийдэг болжээ. Жинхэнэ эздийн нэр усыг зарлах хэрэгтэй.Дараагийн удаа УИХ дээр яхьж, Хяналт шалгалтын хуулийн хуулийн хүрээнд арга хэмжээ авах хэрэгтэй. Цаашдаа энэ ажил улам хүрээгээ тэлнэ.

Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Х.Хүрэлбаатар хариуллаа.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн