Б.БАТ-ЭРДЭНЭ: ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголын төр, төрийн алба, салбаруудын албан хаагчдын цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой асуудлуудыг ялгамжгүй тогтоох, нэг тодорхой системд оруулах чиглэлээр бодлого байна уу? 
Салбар бүр хууль тал талаас оруулж ирж цалин хөлс, нийгмийн баталгаатай холбоотой зүйлийг дур дураараа нэмэгдүүлээд байал сүүлдээ үүнийг даахгүй хэмжээнд хүрэх биш биз. Хамгийн түрүүнд шүүхийн байгууллагын албан хаагчдын цалин хөлс нэмэгдүүлэх асуудал эхлээд орсон. Араас нь хуулийн байгууллага, тусгай чиг үүрэгтэй байгууллагууд гээд уралдаад л байна. Эрүүл мэнд, боловсролын салбарынхан орхигдсон. Талбай дээр суулт зарласан. Энэ бол зүй ёсны асуудал. Төрийн бодлого нэг тодорхой цэгцтэй байх хэрэгтэй юм биш үү?

Түүний асуултад Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян хариулав.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн