Б.БАТ-ЭРДЭНЭ: ХАРИУЦЛАГА АЛДАЖ БАЙГАА ХҮМҮҮСТ ЯМАР ХАРИУЦЛАГА НОГДУУЛАХ ВЭ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.01/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн өргөн барьсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Х

Дайвар бүтээгдэхүүн гаднаас оруулж ирж,эцсийн бүтээгдэхүүнтэй хольж чанарын шаардлага хангахгүй шатахуун гаргаж байна. Энэ нь эдийн засагт хохирол учруулж байна. Иргэд унаа машинаараа хохирохоос гадна эдийн засгийн гол тулгуур уул уурхайн үйлдвэрт өндөр өртөгтэй техник хэрэгсэл ажиллаж байна. Өнөөдөр ямар хэмжээний хохирол гарсан бэ? Тодорхой мэдээлэл байна уу? Ийм байдалд оруулахаас хамгаалах ёстой албан тушаалтнууд ямар хариуцлага хүлээсэн бэ? Хариуцлагын тогтолцоо байхгүй учраас асуудал их гарч байна. Энэ хуулийг дэмжиж байгаа гол нь хариуцлага алдаж байгаа хүмүүст ямар хариуцлага ногдуулах вэ?

Түүний асуултад салбарын мэргэжилтнүүд хариулт өглөө.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн