Home Байр суурь Б.БАТ-ЭРДЭНЭ: САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН УЛСТӨРЧДӨД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

Б.БАТ-ЭРДЭНЭ: САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН УЛСТӨРЧДӨД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

0
Б.БАТ-ЭРДЭНЭ: САНХҮҮГИЙН ХАРИУЦЛАГА АЛДСАН УЛСТӨРЧДӨД ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ТООЦОХ ВЭ?

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр \2022.01.28\ эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Энэ төслийг дэмжиж байна.С.Одонтуяа болон бусад нэр бүхий гишүүдийн оруулж ирсэн хуулийн төслийг тухайн үед би дэмжиж саналаа хэлж байсан.Дээд талаасаа хулгай, луйврын асуудлыг цэгцлэх талаар Ерөнхий сайд ямар ажил хийх гэж байгаа вэ? Нийгмийн даатгалын хөрөнгийг завшсан Ундармаа, Капитал, Хөрөнгө оруулалтын банк, Хөгжлийн банктай холбоотой улс төрийн эрх мэдэлтэй ийм этгээдүүдийн асуудал. Цаашлаад офшорт байгаа мөнгөний асуудал байна
Мөн тансаг орд харштай холбоотой асуудлыг яаж шийдэх вэ? Дээд албан тушаалтны буруу хандлага төрийн албан тушаалтнуудад нөлөөлж хөрөнгө мөнгө, тансаглал уруу хошуурч байна. Үүнийг засах залруулах ёстой.

Гишүүний асуултад МУ-ын Ерөнхий сайд хариуллаа.