Б.БАТ-ЭРДЭНЭ: КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ АЖИЛ МӨНГӨ САНХҮҮ ИДЭХ ШАЛТАГ БИШ

УИХ-ын /2021.12.03/ нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Тагнуулын байгууллага нь төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээг зохион байгуулах, төрийн өмчит хуулийн этгээдийн кибер аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, тусгай зориулалттай тоног төхөөрөмж, техник, програм хангамжийг шалган баталгаажуулах, дүгнэлт гаргах, шинжилгээ судалгаа хийх, тоон шинжилгээний лаборатори ажиллуулах, зээл тусламж, хөрөнгө оруулалтаар хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд, арга хэмжээнд кибер аюулгүй байдлыг хангах асуудлаар дүгнэлт гаргаж, холбогдох байгууллагуудад санал, шаардлага хүргүүлэх гэсэн байдаг. Үүнээс харахад тагнуулын байгууллага бол кибер аюулгүй байдлыг хангах ажлыг дангаараа хариуцан ажиллахаар өргөжүүлсэн юм шиг ойлгогдож байна.

ЭГЭХЭЭР ХӨРӨНГӨ САНХҮҮ, БОЛОВСОН ХҮЧИН НЬ ХЭР ЗЭРЭГ ХҮРЭЛЦЭЭТЭЙ БАЙХ ВЭ ГЭДГЭЭ САЙН ТООЦОХ ХЭРЭГТЭЙ.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн