Б.БАТ-ЭРДЭНЭ: ИМПОРТЫН ҮРИЙН ЧАНАРТ ОНЦГОЙ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.15\ нэгдсэн хуралдаанаар Таримал ургамлын үр сортын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 

Энэ зун хөдөө орон нутгаар явж бэлчээр хамгаалах чиглэлийг эрчимжүүлж байгаа хүмүүстэй уулзсан. Үрийн чанар байдалд онцгой анхаарахгүй бол муу үр оруулж ирж сайхан ярьж байгаад өгчихдөг. Нөгөө үрийг нь тариалалт хийхээр үр дүнгүй болж хөрөнгө мөнгөөр шатдаг байна. Тйим учраас энэд давхар давхар баталгаажуулат, найдвартай лаборатори, шинжилгээ тал дээр анхаарах хэрэгтэй.
 Хэнтий аймаг говь хээрийн бүс. Улсын аврага малчин Эрдэнэтөгс сумаасаа 8км зайтай эрчим хүч татаад 100 га талбайд усалгааны систем хийгээд тэжээл ургамал тарьдаг. Бусад өөр хүмүүс ч ийм системээр юм хийж байна. Тэгэхээс ч өөр арга байхгүй байна. Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, байгалийн өөрчлөлтөөс шалтгаалан мөн бэлчээрийн даац хэтэрч ургамлын төрөл зүйл устаж байгаа ийм хүнд нөхцөлд энэ эрчимжүүлж байгаа хүмүүсийг дэмжих хэрэгтэй. Үүнд анхаарсан ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? 
Газар тариалангийн бүс нутгууд өөр бодлого хэрэгжүүлдэг. Үр тарианы томоохон компанийг түшиглэн мал аж ахуйг хослуулж явдаг гэж ойлгосон. Гэтэл бусад нутагт 20, 30 мянган хүн оршин сууж байгаа аймгийн төв ч юм уу, суурин газруудын хүнсний эрүүл аюулгүй байдлыг хангахада тодорхой хэмжээнд эрчимжсэн аж ахуйн асуудал гарч ирдэг. Энэ хүмүүсийн хэлж байгаа асуудал бол бэлчээрийн зориулалтаар 10 га орчим талбай өгөөд тэр газар дээр үр тариалах нь хуулиар хориотой байдаг гэнэ. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? Шинэ атар газар эзэмших асуудлыг хэрхэн шийдэж байна вэ? 

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн