Б.БАТ-ЭРДЭНЭ: ГЕНЕТИК НӨӨЦИЙН МЭДЭЭЛЛИЙГ ШИНЖЛЭХ УХААНЫГ ХӨГЖҮҮЛЭХЭД АШИГЛАЖ БОЛОХ УУ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.11.25\ нэгдсэн хуралдаанаар Генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

Хуулийн төслийн 4.12-т генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэгийг ашигласнаас үүдэх үр шимийг эрх тэгш хүртээх, хүртэх явцыг хянах, мэдээлэл солилцох тогтолцоо гэсэн заалт байгаа юм. Үүнд судалгааны болон арилжааны зорилгоор илрүүлэх, цуглуулах, боловсруулах, бүтээгдэхүүн бий болгох, үйл ажиллагаанд мэдлэгийг ашиглахын тулд тусгай зөвшөөрөл авна гэж тусгажээ. Энэ мэдээллийг чөлөөтэй авч, шинжлэх ухааны ололтыг дэлгэрүүлэх, эргэлтэд оруулах боломжийг нээж өгөх нь чухал юм биш үү?
Хуулийн төслийн 6.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаралтай генетикийн нөөц төрийн өмчид байна гэж заажээ. Түүнчлэн 7.1.3-т Төрийн тусгай байгууллагаас зөвшөөрөл авах тухай зохицуулалтууд байна. Үүнтэй холбоотой манай уламжлалт нүүдлийн соёлд олон технологиуд бий. Тухайлбал, Булган аймгийн Могод, Сайхан сумын айргийг дурдаж болно. Үүнийг төрийн тусгай байгууллагаас чөлөө, зөвшөөрөл авах зохицуулалт байна уу?
Гаднын улс орноос сайн үйлдрийн малын үр хөврөл, ургамлын сорт, оруулж ирэхтэй холбоотой дотоодын лаборатори, тоног төхөөрөмжийн нөөц бололцоонд хүндрэл бэрхшээл үүсэх үү? Тийм бол үүнийг Генетик нөөцийн тухай хуулиар зохицуулах уу?

Түүний асуултад Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн