Б.БАТ-ЭРДЭНЭ: ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМЫГ АРАЙ ӨӨР ТҮВШИНД АЖИЛЛАЖ БАЙГАА ГЭЖ ХАРЖ БАЙНА

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.07.02/ нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвшилцөх саналыг хэлэлцлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТ-ЭРДЭНЭ:

Ерөнхийлөгчийн тамгын газраас сайн шалгуур тавьж хүмүүсээ оруулж ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч нийгэмдээ шударга ёсыг тогтоох, эх орондоо байгалийн баялагтаа ард түмэн нь эзэн, нийгэмд шударга ёсыг тогтоох олон ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд гадаадад элчин сайдаар суух хүмүүсийг сайн шалгуур тавьж оруулж иржээ.
1990 оноос хойш 2000 он гараад эрчимтэй уруудсан. Төрийн бүх шатанд төрийн нэр хүнд уруудсан. Энэ дотор дипломатуудын нэр хүнд ямар хэмжээнд унаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Энэ бол дээрээсээ улбаатай. Үе үеийн УИХ, улс төрчид, намуудын хариуцлагагүй байдлаас болоод энд ажиллаж байгаа хүмүүс хамгийн наад захын ёс зүй, хариуцлагын асуудалд ямар хэмжээнд хандаж байна уу?
Цаашилбал эрх ашгийн эрэмбэ алдагдана. Дандаа хувийн эрх ашгийг өмнөө тавина. Төрийн албыг төрлийн алба болгоно. Авилга, албан тушаалтай холбоотой янз бүрийн асуудалд орно. Бизнесийн том том бүлгүүдийн төлөөл сууж байна. Эрх ашгаа л хамгаалдаг. Гадаад харилцааны яаманд бэлтгэгдэж байгаа хүмүүс дандаа эрх мэдэлтэй хүмүүс болсон.
Ямар нэгэн асуудал гарахад өөрөөсөө түлхээд сууж байдаг. Энэ мэт зүйл дээр гадаад харилцааны яам арай өөр түвшинд ажиллаж байгаа байх гэж харж байна. Энэ нэр дэвшиж байгаа хүмүүс бололцооны хариулт өгч байсан. 

Түүний асуултанд гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хариулав. 

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн