Б.Бат-эрдэнэ:Цөлжилт байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод ургамалд ямар өөрчлөлт орсон бэ?

Өнөөдөр /2018.05.10/ УИХ-ын нэгдсэн чуулганаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн ургамлын генетик нөөцийн олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Уг гэрээг соёрхон баталснаар манай орны газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэхэд нэн шаардлагатай ган халуун, өвчин хортонд тэсвэртэй, ургац өндөртэй, чанартай хүнс, тэжээлийн шинэ таримал, түүний сортуудыг бий болгох, сайжруулахад дэлхийн таримал ургамлын генетик нөөцийг чөлөөтэй ашиглах, мөн гэрээний дэргэдэх сангаас хөрөнгө, санхүүжилт авах боломж бүрдэнэ. Түүнчлэн ургамлын генетик нөөцийг хадгалж, ашиглах ажлыг сайжруулахад шаардлагатай техник, технологийн дэмжлэг авах, боловсон хүчнээ чадавхижуулах чиглэлээр олон улсын хамтын нийгэмлэг болон бусад донор байгууллагуудын дэмжлэг хүртэх өргөн боломж нээгдэнэ Засгийн газар үзэж байгаа аж.

УИХ-ын гишүүн Б.Бат-эрдэнэ:

Орон нутагт 5 сумын 7 багийн иргэдтэй уулзаад ирлээ. Монгол орон цөлжилтөд оржээ. Судлаач нар 70 хувь нь цөлжиж байна гэсэн мэдээлэл өгч байна. Төр анхаарах хэрэгтэй. Хөдөө орон нутагт мал, хүнгүй хүнд байна. Малчид үүлэнд зориудаар бороо оруулах талаар санал оруулж болох уу? гэж байна. Засгийн газарт санал, асуулга оруулах  юм. Цөлжилт байгаль цаг уурын өөрчлөлтөөс болоод ургамалд ямар өөрчлөлт орсон бэ? судалгаа хийсэн үү? Бэлчээрийн бүтэц дээр анхаарах хэрэгтэй байна. Газар тариалан, бэлчээрийн аж ахуйтай холбоотой асуудал их гарч байна.

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун:

Тариалангийн тухай хууль 2015 онд батлагдсан. Энэ хуульд тусгаснаар Засгийн газрын шийдвэр гаргуулахаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар 7 аймгийн 60 сумын 130 баг тариалангийн бүс нутагт орохоор материал ирүүлсэн ажиллаж байна.



Их сурвалж: https://vip76.mn/content/52430

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн