Бид Хүчээ Нэгтгэнэ

Монгол Улсын Их Хуралд тасралтгүй тав дахь удаагаа сонгож итгэл хүлээлгэсэн Хан Хэнтийчүүд та бүхэндээ их баярлалаа.
Улс орныхоо эдийн засгийг сэргээж, тогтвортой хөгжлийг хангах, нийгэмд шударга ёсыг тогтооход Хан Хэнтий нутгийн минь зон олны дэмжлэг, урам зориг, эрч хүч их билээ.
Хэнтий аймгаараа “овоглож” төр, засагт дуу хоолой нь болж ажилласан бид гурав цаашид ч эр зориг, эв нэгдэл, эрч хүчээ нэгтгэж, нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран ажиллах болно.
Миний ажил амьдралдаа баримталдаг зарчим болох хуулийг чандлан сахихын хамт хурал чуулгандаа тасралтгүй оролцох, хэлэлцэж буй асуудал бүрд идэвх санаачлагатай хандах, ямар нэг бүлэг, фракцад багтаж хэн нэгнийг дагахгүй, аливаад өөрийн байр суурьтай байх, эрх ашгийн эрэмбийг ягштал баримталж гагцхүү улс эх орны нийтлэг эрх ашгийн төлөө тууштай байж, байгаль орчин, газар нутгийн бүрэн бүтэн байдал, баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тэмцэх нь миний зарчим юм.
Бид Хүчээ Нэгтгэнэ.