Батлан хамгаалах салбарт өндөр боловсролтой, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажилладаг

Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах салбарт өндөр боловсролтой, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажилладаг
















Б.Бат-Эрдэнэ

2020.04.22

|
Vip76.mn


Б.Бат-Эрдэнэ: Батлан хамгаалах салбарт өндөр боловсролтой, өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс ажилладаг


УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.04.22/ хуралдаанаар Зэвсэгт хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

Хуулийн төслийг дэмжиж байна. Батлан хамгаалах зэвсэгт хүчний салбарт ажиллаж байгаа мэргэжлийн албан хаагчид үнэхээр өндөр боловсролтой, эх орондоо өргөсөн тангарагтаа үнэнч хүмүүс байдаг. Энэ салбарын хүмүүстэй хамтран ажиллах зурвас үе надад тохиож байсанд баярлаж бахархаж явдаг. 

Улс орны эдийн засагт чухал үүрэгтэй барилга инженерийн нэгж байгуулах цаашид төрлийн цэрэг болгон өргөжүүлэхтэй холбоотой асуудал дээр хоёр санал байна. Төмөр зам болон нефтийн үйлдвэрийн бүтээн байгуулалтан дээр Зэвсэгт хүчин цэргийн салбарынхан сайн ажиллаж байгаа. 

ТЭЗҮ болон төсөвлөгдсөн мөнгөнөөс их хэмнэлттэйгээр том бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа. Гэхдээ тэнд ажиллаж байгаа хүмүүсийн авах цалин мөнгө  мөн батлан хамгаалахын салбартаа хөрөнгө санхүүг арвижуулах тал дээр их тодорхой байгаасай гэж хүсэж байна. Монгол эр хүнээ бэлтгэж ирсэн бөх, цэргийн алба хоёроор залуусаа уламжлалын дагуу оруулаад гаргах нь зөв гэж боддог.  














Их сурвалж: https://vip76.mn/content/67615

Сэтгэгдэл үлдээх