Байнгын хороодын дарга нарыг сонголоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн 2020.07.09  хуралдаанаар, УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай тогтоолыг баталлаа. 

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Байнгын хорооны даргыг УИХ-д сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” гэж заасны дагуу Байнгын хороод өнөөдөр хуралдаж дарга нараа дараах байдлаар тодруулж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлуулахыг дэмжжээ.

Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Баттөмөр

АБГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан танилцуулав.

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Х.Болорчулуун

БОХХААБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны даргаар Ж.Мөнхбат

БСШУСБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг танилцуулав.

Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар Б.Бат-Эрдэнэ

ЁЗСХБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Оюунчимэг танилцуулав.

Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргаар Н.Учрал

ИЦББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэг

НББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг танилцуулав.

Төсвийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Б.Жавхлан

ТБХны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцуулав.

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар Б.Чойжилсүрэн

ҮББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин танилцуулав.

Хууль зүйн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт

ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар

ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан нарыг сонгохыг Байнгын хороо тус бүр дэмжжээ.  

ТББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар, гишүүдийн олонх Байнгын хорооны саналыг дэмжсэнээр, Байнгын хороодын дарга нарыг сонгох тухай тогтоол батлагдлаа.



Их сурвалж: https://vip76.mn/content/69789