АХМАД БАГШ Ж.НАНСАЛМАА “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДЛАА

Бор-Өндөр сумын ахмад багш Жүгдэрийн Нансалмаа МУ-ын Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 25 өдрийн 99 дүгээр зарлигаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнагдсаныг УИХ-ын гишүүн, УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ.

Ж.Нансалмаа нь 1984 онд МУИС-ыг төгсөж, Бор-Өндөр цогцолбор сургуульд хуваарилагдан очиж 36 жил багшлаад гавьяаныхаа амралтад гарсан байна. Тэрбээр 1990, 1997, 2004, 2010, 2016 онд нийтдээ таван анги төгсгөжээ.

Ж.Нансалмаа багш эрдэмтэн багш нар, хамт олон, шавь нар, гэр бүл, аав ээжийнхээ хүчинд өдий зэрэгтэй явж, төрийн эрхэм хүндтэй шагнал авсандаа талархаж, нутгийн зон олондоо мэндчилгээ дэвшүүллээ

Холбоотой мэдээлэл

Түгээх

Шинээр нэмэгдсэн